![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgv4baGkdhlqCTt_0BW7q-6iSzmJgJ8TySdgFySNuOd67pNDyo_e-A6bioNw7S5UyEorkhqoW7QxNAz2qSLnwZEHk9RiKtK7UZYHPWCNjUtNwVo6f8PC7aBxxe8GwB32ieUskpgNVj93qcQ/s320/emotion.jpg)
Хэрхэн сайхан амьдрах вэ? Аз жаргал гэж юу вэ?
гэх асуултууд тархинд минь байнга л эргэлдэнэ.
Аз жаргалын тухай би олон үзэл санааг өөртөө бий болгосон.
Саяхан аз жаргалын тухай ийм бодрол төрлөө.
*****
Аж жаргал бол эерэг сэтгэл хөдлөл. Өөр юу ч биш.
Баярлах, инээх, сайхан санагдах бүгд сэтгэл хөдлөлийн нэг хэсэг.
Хүмүүс юунд ч санаа зоволгүй хангалуун амьдрах юмсан гэдэг.
Хэрэв юугаар ч дутахгүй хангалуун амьдарвал бидэнд санаа зовох зүйл бараг байхгүй.
Хангалуун амьдралын үнэ цэнэ гэр бүл гэдэг.
Гэр бүлийн дотно харилцаа хүмүүсийг аз жаргалтай болгодог.
Гэр бүлийн дотно харилцаа итгэлээр бат бөх болдог.
Хоорондоо эвтэй, бие биенээ ойлгож бие биедээ баяр баясал,
инээд хөөр бэлэглэж байх нь гэр бүлийн аз жаргал гэдэг.
Дүгнэлт: Тэгэхээр баяр баясал, инээд хөөр бол сэтгэл хөдлөлийн нэгэн хэлбэр мөн.
Энэ сэтгэл хөдлөл хүмүүсийг аз жаргалтай болгодог.
Аз жаргал бол эерэг сэтгэл хөдлөл гэдэг нь мөн.
2015.8.9 20:30
No comments:
Post a Comment