![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg8C3JuEV9WsOb0O2hTvwjHp2IgVT9PFj8JJRd1vH-l6lmPjs6NBk0uH7Xu8FW6eOrP1_VJxSGO8D2EcDT1Ej7a1BlCxAViBchRJ2G_9DzlT0pBfilBQk2FenLzQ0IfoLNb6lVC9ORCDo-D/s320/gantsaardaliiin+gol+nuuts.jpg)
Заримдаа би үнэхээр тэнэг үйлдэл гаргадаг.
Өөрийгөө ийм үйлдэл гаргаж байгаагаа мэддэг ч
үргэлж өөрийгөө өмөөрдөг.
Би ямар ч орон зайд өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй байх дуртай.
Миний эрх чөлөө заримдаа хавчигдах үе гардаг.
Тэр үедээ би шал өөр хүн болж, муухай зан гаргаж хүмүүсээс холддог.
Би хүмүүсээс айдаг, заримдаа өөрөөсөө хүртэл айна.
Ялангуяа танихгүй хүмүүсээс маш их айдаг.
Танихгүй хүмүүс миний эрх чөлөөг хаадаг.
Тэдгээр хүмүүс бие биетэйгээ нөхөрлөдөг.
Харин би тэдэнтэй нөхөрлөдөггүй.
Би тэднээс өөр хүн болохоор тэдний дунд байхдаа ганцаараа илүү юм шиг санагддаг.
Олны дунд ганцаардах нэгэн төрлийн зовлон.
Тэгж зовсноос ганцаараа ганцаардалын эрх чөлөөг эдлэх нь сайхан.
Эцэст нь өөрийнхөө төлөө тэнэг үйлдэл гаргаж байгаад минь уучлаарй
Би өөр хүн...
2015.8.15 20:00
No comments:
Post a Comment