![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEikGChj44m64c2_CxhOYwhMNdTpqc1dczc5HBlp4Dy9xyTyxR4O3itL8SJu8EQSOibck5ogjR6khKf-MKJPwoMCZZlh2YFwpOmjME88v3goxUeVxhCj9iA-fTsnx9u9bQ8EQhyZlEwUcveU/s320/monhiin+huuhed.jpg)
Танихгүй хүмүүсийн нүдэнд би хорин хэдтэй том залуу шиг л харагддаг.
Харин ойр дотны минь хүмүүс одоог хүртэл намайг жоохон хүүхэд гэж хардаг.
Тиймээ би томоожоогүй дураараа.
Бие минь том харагддаг ч
сэтгэлгээ минь хүүхэд хэвээрээ.
Миний үеийн хүүхдүүд хэзээний л энэ тэнд наргиж цэнгэж эсвэл
ажил хийж байна.
Харин би гэртээ ганцаараа төсөөлөл дотроо өөр өөртөөгөө ярин хорон санаатнуудыг
нухжин дарах баатар болж тоглодог.
Арван долоон настай өсвөр насны хүүхэд иймэрхүү зан авиртай байх нь
хүмүүст тэнэг харагддаг байх.
Бие нь том нас минь арван долоотой болохоос сэтгэл минь хүүхэдээрээ.
Хүүхэд шиг зан минь намайг уран бүтээлч болгосон.
Би өөрийнхөөрөө л байгаа минь энэ.
Энэ чанар минь ч бусдад үнэлэгдсэн...
Би том хүн болохыг хүсдэггүй.
Учир нь том хүмүүс аймар гэдгийг би ойлгосон.
Залуу сэтгэлгээ нь арилсан хүмүүс яг л чөтгөр шиг.
Үнэндээ томчуудын ихэнх нь хүсэл тэмүүлэл, итгэлээ алдсан байдаг.
Тэд сүүлдээ идэхийн тулд амьдардаг адгуус шиг болчихдог.
Харин би ийм болмооргүй байна.
Би өөрийн гэсэн том орон зайтай,
өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, амьдралаас ташаал авч
Амьдрахын тулд иддэг нэгэн байна.
Жинхэнэ амьдрал сайхан мэдрэмжүүдийг мэдэрч явахын нэр шүү дээ.
Гайхалтай амьдрахын тулд би үүрд хүүхдээрээ байна.
2015.8.17 23:00
No comments:
Post a Comment