![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjx1ZUcbpaGAavpr2n0kKykp4FSdeHT0Bj3de4jWkTsMgWKb15TMEk5-aK0MozXzfFcgdyuWyy0BJPeASKsYR-5VvwSCT8oIRe4579ECg6OfXI6kOEkZUKt7b6Du9KH5VtikNy4n004jz9m/s320/sahgnal.jpg)
Шагнал гэдэг зүйл надад тийм ч үнэ цэнэтэй санагддагүй.
Шагналын төлөө байдаг хүмүүс надад таалагддагүй...
Сургуульд орсон цагаасаа эхлээд ахлах анги хүртлээ
би үнэхээр бүрэг ичимхий, дуу султай хүүхэд байсан.
Тиймдээ ч тэр үү? би огт тэмцээн уралдаанд оролцдоггүй
идэвхгүй хүүхэд байсан.
Ангийн хүүхдүүд маань янз бүрийн тэмцээн уралдаанд оролцож
байр шагнал хүртэж, медаль, тэмдэгээр шагнануулж байсан.
Тэр үедээ надад медаль хүзүүндээ зүүх сайхан байдаг байхдаа?
тэмцээнд төрүүлэх гоё байхдаа? гэж бодогддог байсан
Би бусдын адил медаль, энгэрийн тэмдэг авахыг хүсэж байсан.
Гэвч өөрийн минь дотроос "Чи хийж чадахгүй бол шагнал горьдохоо боль"
гэсэн ухамсар шагнал хүртэх гэсэн хүслээс минь намайг чөлөөлсөн.
Цаг хугацаа урагшилж, би ч том болов.
Би "Сайхан амьдрал гэдэг нь хүн өөрийн хүссэн зүйлээ хийж, түүгээрээ амьдрахын нэр"
гэдгийг ойлгосон
Миний амьдралынхаа туршид хийхийг хүссэн зүйл минь
ШҮЛЭГ, ЗОХИОЛ ТУУРВИХ.
Тиймдээ ч би элдэв нэр хүнд, шуналд авталгүйгээр өөрийн дуртай зүйлээ хийж яваа.
Өөрийнхөө хүслээр, өөрийнхөө чадвараар амьдархад шагнал мэтийн зүйлс
ар араасаа л гарч ирдэг.
Би бага ангидаа хүсэж байсан тэр медаль тэмдгийг зүүж чадсан ч
надад тийм ч гайхалтай санагдаагүй
Өөрийн хүслээр тэмүүлж өндөрлөгт хүрнэ гэдэг л чухал.
Хүмүүс ердөө л энэ металл, төмрөөр хийсэн тэмдэгийг авахын тулд
улайрдаг нь өрөвдөлтэй санагддаг..
Өөрийн хүсэл мөрөөдөлөөрөө амьдарвал шагнал нэр төр гэх мэтийн зүйлс аяандаа л ирнэ. Шагналд хэт автах нь өрөвдөлтэй хүний үйлдэл.
Миний хувьд жинхэнэ шагнал гэдэг нь :
Хорвоо надад авьяас хайрласан.
Тэр авьяасаараа би амьдралаас ташаал мэдэрдэг.
Би өөрөөрөө байж, хүссэнээ хийж явсан минь бусдад үнэлэгдэж, бас хүндлэгдсэн.
Миний авьяасыг хүмүүс хүлээн зөвсөөрсөн.
Энэ л миний хувьд шагнал.
Бусдад хүндлэгднэ гэдэг амьдралаас өгч буй хамгийн том шагнал.
2015.8.25 15:30
.