2016 оны 2 сарын 15 15:00 цаг
Өнөөдөр уран зохиолын минь багш бидэнд "Миний араншин" гэсэн сэдэвтэй эсээ бичихийг даалгалаа.
Би өөрийн эсээндээ хүмүүсийг дөрвөн улиралын араншинд хувааж бичив.
Өвлийн араншин
Хаврын араншин
Зуны араншин
Намрын араншин
Догдлон барин бичсэн эсээгээ багшдаа үзүүлэхэд тэр догдлол улалзан асах нь олонтай.
Хааяа өнөөх догдлол хормын дотор унтрах нь ч бий.
Магадгүй унтаа нэгнийг асааж, хэт дүрэлзсэн нэгнийг дарж авах нь багшийн минь араншин байх.
Миний бичсэн эсээ багшид минь үе үехэн таалагдахгүй байх нь бий.
Би заавал таалагдах албатай биш дээ гэж өөрийгөө аргаддагаа нуух юун.
Яагаад ч юм би бусад гологдсон эсээнээсээ илүү энэ эсээг онцолмоор санагдлаа.
Багш минь миний эсээнд шүүмжлэлтэй хандсан хамгийн гол шалтгаан нь би өөрийгөө зуны улиралтай зүйрлэсэнд байгаа юм.
"Бусдыг түс түс гэж биччихээд өөрийгөө намуухан болгож бичих чи өөрөө ямар араншинтай хүн бэ ?" гэж зөөлөн аясаар ширүүн үг хэлсэн нь намайг эргэцүүлэхэд хүргэлээ.
Дотроос минь мөн л багшийн минь хэлсэн үг цуурайтна...
-Бусдыг хараар, өөрийгөө цагаанаар бичдэг чи ер нь хэн бэ?
- Гэхдээ би үнэнийг л хэлсэн бус уу?
- Үгүй. Чи муу хүмүүстэй муухайгаар, сайн хүмүүстэй сайнаар л ханддаг. Чи бүгдэнтэй нь адилхан хандаж чадах уу?
- Чадахгүй , угаасаа энэ боломжгүй болохоор л би муу хүмүүсээс холуур явдаг.
- Чи муу хүмүүсээс холуур байдаг хэрнээ яагаад тэдний тухай бодно вэ?
Чи биеэр хол ч сэтгэлээр тэдэнтэй ойрхон явдаг. Муу бүхнээс холуур байж, сайн бүхэнтэй нөхөрлөх нь гэгээрэхийн үйл биш. Сэтгэлээр муу бүхний хажууд ирэн тэднийг дурсах сайн зүйл биш. Муу, сайн аль нь ч бай бүгдэнтэй нь гэгээлэгээр хандах нь гэгээрэхийн шинж гэж чи өмнө өөртөө хэлж байснаа санахгүй байна уу?...
Би ийн өөртөөгөө нилээн удаан хэрэлдэвч эцэст өөр өөртөө бууж өгөн өөрийгөө зад загналаа.
Нөгөө хэсэг нь ухаарсан үгүйг цаг хугацаа л харуулна биз ээ.
Эцэст би хэн бэ?
Би өвлийн араншинтай өвлийнхөөр, намрын араншинтай хүнтэй намрынхаар л харьцдаг.
Би чин шударга нэгэн үү? эсвэл зүгээр л алиалагч уу?
Муу бүхэний өөдөөс муухай харц, сайн бүхний өөдөөс мишээсэн харц тодруулдаг би гэгч ердөө л алиалагч.
Дөрвөн улиралын араншинг өөртөө шингээсэн жирийн л нэгэн алиалагч.
👍👍❤️❤️
ReplyDelete