![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhJTSc4NSP9nxV6v053wvnxBfyDdUslEogXL0SDDY6v7Op2PynzjuY76EPV7MNr4wCbXriiaS0G_dsp0axJp9jF9EqlfWLR7TINvN5lgItGf4iWhkslrWorX1BM_2beCB94e3QhuJjzEeZ1/s400/ataarhal.jpg)
Удаан хугацаанд тэмдэглээгүй тэмдэглэл минь сайн байна уу?
Чамайг хөтлөх зав олдоогүй гэж худлаа ярихгүй ээ зүгээр л залхуурсан төдий
Өнөөх л хуучин тэмдэгллүүдтэй блог минь чи надгүйгээр эзэнгүй гэрийн өнчин зул шиг
ганцаардсан байхдаа. Зул бөхөхөөс өмнө би чамайг эргэн сөхлөө.
Удаан хугацаанд юу ч бичээгүй хар тэмдэглэлийн дэвтрээ, юу ч нийтлээгүй блогтойгоо
тийм ч таатай байдлаар уулзаагүйд уучлаарай. Чамайг хөтлөөгүй энэ хугацаанд би
амьдрал гэгчээс дэндүү уйдаад, сүүлдээ айгаад амиа хорлохоос наагуур байлаа.
Ингэж их бүгдээс залхаж явааг минь хэн ч анзаараагүй нь сайн хэрэг.
Харин миний энэ гуниг зовлонг чи л бусдад түгээх юм шүү.
Би сэдэвээсээ хазайгаад нилээн их юм биччихлээ. Гол яриандаа оръё.
Хүн гэдэг хэзээ нэгэн цагт өөрийн үзэхгүй гэснээ үзэж, туулахгүй гэснээ туулдаг бололтой.
АТААРХАЛ...
Би хэн нэгэнд анх удаа атаархаж үзлээ.
Атаархалд автахад мөн уур хилэн, бухимдал миний дотрыг ороож тайван байлгасангүй.
Би эгээтээ л ойр байгаа эд зүйлээ аваад чулуудаж, чангаар хашгирчихсангүй.
Атаархал хүнийг галзууруулдаг гэдгийг сая л ойлголоо.
Яагаад би бусдад атаархаад байгаа юм бол?
Атаархал дотор минь зугаацаж байна, түүнийг зоргоор байлгаж буй өөрийгөө үзэн ядаж байна.
Би өмнө бүхнээс сайн байсан. Гэхдээ сайн байна гэдэг байрандаа байхын нэр биш бололтой.
Би яг л хэвэндээ байхад бусад маань айл хэдийн намайг даваад гарчээ.
Өөр хүүхдэд тоглоомоо булаалгачхаад уйлж суугаа жаал шиг энэ мэдрэмжээ би яаж өөрөөсөө арилгах вэ?
Буцаад тэднээс илүү болох !! Булаалгасан бол зөрүүлээд булаах...
Уучлаарай би хор шартай бололтой.
Би хэнийг ч өөрийнхөө дээр гаргаж чадахгүй.
Иймийн учир би хүчтэй болох ёстой. Харин яаж ,хэрхэн, хаанаас хүчийг бий болгох вэ?
2016.4.13 22:00
No comments:
Post a Comment