Sunday, April 17, 2016

Ганцаараа амьдармаар байна



Сүүлийн үед надад ганцаараа амьдрах хүсэл маш их төрөх боллоо.
Би удахгүй 18 нас хүрнэ. Өөрийгөө хөгжүүлж, амьдралд аз сорьсон зүйлс хиймээр байна.
Аз сорих гэх нь буруу юм байна, зүгээр л өөрийгөө энэ амьдралд хэр хол явж чадахаа л хармаар байна. Аав ээжийн эрх нялзрай  хүү байхаас залхаж байна.  Сав л хийвэл ингэ тэг, тэгж болохгүй, ингэж болохгүй гэнэ. Аав ээжүүд хүүхдүүдээ төгс хүн болгох гэж яарна. Үнэндээ төгс хүн гэж байхгүй шүү дээ. Хэн нэгний хэлсэн  үгээр байна гэдэг утгагүй. Магадгүй  би багаасаа элдэв янзын юманд уруу татагдаагүй болохоор аав ээж хоёр минь надад маш их итгэдэг байх, тэр хэмжээгээрээ надад маш өндөр хариуцлага оноогддог. Бусдын адил элдэв юманд автагдаж явсан бол надад тэд яаж хандах байсан бол?. Даанч би амьдралын маш нарийн зарчимтай хүн. Хэний ч нөлөөнд автахгүй хэнд ч  садаа болохгүй амьдрах нь миний зарчим . Би аав ээждээ  дарамт учруулалгүй  байхыг л хичээдэг. Гэхдээ би аав ээжийнхээ нөлөөн доор амьдардаг ( Шувуу үүрнээсээ нисэлгүй 18 жил боллоо). Эцэг эхчүүд бүгд л адилхан. Чи ингэж яв, тэгж сур, манайханд ийм хүн байгаагүй юм шүү гэх мэт хүүхдүүддээ заах нь олонтаа.  Эцэг эхийн зааврын дагуу өөр өөрсдийнхөө золиос нь болно.  Тэр боловсрол гэгч  зүйл нь надад чухал санагдахгүй байна.  Хүний амьдралд мэдлэг л хамгаас чухал өөр юу ч биш. Мэдлэггүй хүн амьдарч чадахгүй, харин боловсролгүй хүн амьдарч чадна. Боловсрол мэдлэг хоёр бие биенээсээ тэс ондоо зүйлс.  Боловсрол бол бичиг цаасан дээр л тулгуурласан ганц л бүхэл зүйл.  Мэдлэг бол дадал, сонирхол хоёр дээр тогтдог  олон янз байдлын цогцолбор.  Мэдлэг хийгээд боловсролын  талаарх өөрийн үзэл бодлыг  дараагийн  тэмдэглэлдээ бичье. Харин одоо би яагаад ганцаараа амьдрах хүслээр дүүрэн байгаагаа хэлье. Энэ нь миний өөрийн амьдрах зарчмаас л болсон хэрэг. Би хэнээр ч амьдралаа заалгамааргүй байна. Хэнээс ч хараат амьдармааргүй байна.   Эрх чөлөөт байдлыг хүсэж байна. Ингэж бичснээрээ би аав ээжийгээ муулах гээгүй юм шүү. Миний аав ээж хоёр өөрсдийн хүчээр амьдралаа өргөж яваа сайн хүмүүс. Намайг үргэлж хайрлан халамжилдаг миний хоёр эрдэнэ. Зүгээр л заримдаа өөрийн хүслээр амьдрахад заавал золиос гардаг юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм Тэр золиосоо л  буруу сонгож болохгүй. Би  аав ээждээ өөрийгөө хэн бэ гэдгээ л харуулмаар байна. ( Үүрээ орхиж, далавчаа дэвэн тэнгэрээр дүүлмээр байна)  Даанч би золиос гаргахаас  айгаад байна ( Шувуу өндрөөс айхтай адил) Хүн гэдэг ингээд л  төгс биш нь харагдаж байгаа юм. Анх  тэмдэглэл хөтөлж эхлэхэд би  сүртэй утга агуулга нь далд, гүн гүнзгий юм бичиж байсан бол одоо Мөнхжин гэдэг хүү ийм л энгий зүйлс бичиж сууна. Ямартай ч би өөрийн амьдрах зарчмаас хэзээ ч ухрахгүй. (Шувуу заавал үүрээ орхин тэнгэрт дүүлнэ.)

2016.4.17 02:00

No comments:

Post a Comment