Monday, February 15, 2016

Би гэнэн

2016 оны 1 сарын 28  23:00 цаг


Өнөөлөр эхлэл муухай ч төгсгөл сайхан өдөр байлаа.
Хааяа нэг уйлахад гэмгүй шүү хэхэ.
Муу утасны гайгаар, утаснд  буруу байх биш дээ.
Би л утасныхаа дууг нь хаачихдаг муу зуршилаасаа болж
гэр бүлийнхээ санааг ихэд зовоожээ.
Тэр тусмаа ээжийн минь сэтгэл их эмтэрчээ.
Би ямар ч үед сэтгэл хөдлөлөө үргэлж нууж явна гэж өөртөө амласан.
Гэвч өнөөдөр  би тэр амлалтаа зөрчлөө.
 Бавуугийн Лхагвасүрэн яруу найрагчийн ээжийн тухай нэгэн шүлэгт
 "Чөмөг шагширтал ороолгох юмсан  " гэсэн үгийн утгыг сая л задлах шиг...

Ээж минь гэртээ ирээд надад ямар их санаа зовсноо хэлж намайг ширүүн харц,
хатуу үгээр загналаа. Гэхдээ тэр ширүүн харц, хатуу үгний цаана агуу хайр нуугдаж буйг би мэдэрсэн.
Ээжийнхээ хатуу үгэнд би айж балмагдан өөрийн эрхгүй нулимс дуслууллаа. Би уйлсан
Ай ямар сайхан юм бэ. Ээждээ загнуулах битгий хэл ээжгүй гунирхаж суугаа нэгний хажууд би хэтэрхий жаргалтай.
Төмөр хайрцагнд цоожлогдсон зүрх минь суллагдах шиг боллоо.
Намайг уйлахад ээж минь нулимсыг минь арчин үнссэн. Гайхалтай
Би өөрийгөө хааяа муу санаатай нэгэн гэж боддог  ч  үнэндээ би хамгаас гэнэн нэгэн байжээ. Би үнэхээр ариун бололтой. Ариун сэтгэл минь нулимс дуслуулах нь  гайхалтай. Энэ л чанараа алдахгүй юмсан.
 Эр хүн хаана ч нулимс дусаах эрхгүй.Эр хүн ганцхан ээжийнхээ хажууд л нулимс дусаах эрхтэй.

No comments:

Post a Comment