2016 оны 2 сарын 3 15:15 цаг.
Би ертөнц дэлхийн оршихуйн тухай их эргэцүүлдэг.
Ертөнц хязгааргүй биш, бид л хязгаарт нь хүрч чаддагүй.
Үхэл үнэндээ байдаггүй, бидний оюун ухаан хаа нэгтээ ажилласаар байдаг.
Сансар огторгуй бол хамгийн том нян бактери.
Бидний энэ ертөнц нэгэн биеийн эрхтэн.
Сансар огторгуйг хэн нэгэн томруулдаг шилээр хардаг.
Бурхан... үнэндээ сансар огторгуй бурханы дотор байдаг.
Хүн хэрэггүй бодисоо ялгаруулдаг, бурхан ч хүртэл биднийг өөрөөсөө ялгаруулан хаядаг.
Хязгааргүй бодол хязгаартай зүйлийг бүтээдэг.
Бидний бодол хязгааргүй харин амьдрал хязгаартай.
Хязгаартай энэ амьдралыг бас л хэн нэгэн зохиосон.
Ертөнц бүхэн зохиомол. Чинийх ч тэр минийх ч тэр.
Иймэрхүү бодол толгойд минь эргэлдэнэ. Хуваалцах хэн ч үгүй.
Үхнэ гэхээс үхтлээ айдаг хүмүүс намайг "ТЭНЭГ" гэдэг.
Хэн ч өөрийг чинь ойлгохгүй ертөнцөд ганцаардана гэдэг гунигтай.
No comments:
Post a Comment