
Нэгдүгээр хэсэг
Би найзтайгаа цахим тоглоомын тухай ярьж байхдаа ийм яриа өрнүүлэв.
Найз: Наад тоглоом чинь даанч бидэнд ашиггүй юм даа.
Би: Хүн заавал ашгийн төлөө явах ёстой юу? Тэгвэл зугаацах бидэнд ямар ашигтай вэ?
- Би философич биш л дээ гэхдээ ашиггүй.
- Хүн өөр өөртөө сэтгэлийн ташаал авах ашиг уу?
- Мэдэхгүй ээ
-Хэрэв бид үргэлж материаллаг ашиг сонирхлыг хайдаг байсан бол шоу, зугаа цэнгэл хөөхгүй, хүмүүс архи ууж, тамхи татахгүй, чи бид хоёр ч компьютер тоглоом тоглохгүй байх
- мм
-Тэгэхээр хүн өөртөө сэтгэлийн ташаал авах нь хүний оршихуйн ашиг гэж болох уу?
-Болохгүй
-Тэгвэл сэтгэлийн ташаал хүнд хэрэгтэй юу?
-Хэрэггүй
-Чи яах гэж тоглодог юм тэгвэл?
-Сэтгэлийн ташаал авахын тулд хаха
- Ашиггүй зүйлээ хийгээд чамд ямар хэрэг байна?
- Гоё хөгжилтэй цаг үрсэн хэдий ч гоё
-Гоё мэдрэмж авах чамд ашигтай юу?
-Ашиггүй
-Чи тэгвэл яах гэж гоё мэдрэмж авах гээд байдаг юм?
- Хаха заза ашигтай, хүн философидуулаад байх юм.
- Хаха... Ийнхүү энэ тухай яриа өндөрлөв.
No comments:
Post a Comment