Тэмдэглэл минь ууг нь тодорхой сэдэв гарчигтай л эхэлдэгсэн. Энэ удаад надад бичих гарчиг олдсонгүй. Ойрын өдрүүдэд үнэхээр үнэхээр уйтгартай санагдаж байна. Намар. Намрын улирал угаасаа л огторгуй ертөнцийн гунигийг илэрхийлсэн цаг. Хүн бүрт амьдралд уйдах үе байдаг нь мэдээж. Ямар ч утга учир байхгүй энэ амьдрал заримдаа дэндүү залхуутай санагдана. Ингэж байхаар үхээд өгөх юмсан гэж бодоход давхар "Үхлийн цаана утга учир бий гэж үү? " гэсэн бодол зэрэгцэн төрнө. Энд ч тэр , үхлийн цаана ч тэр аль алинд нь утга учир байхгүй бол үхэх амьдрахын ялгаа юунд байна? Гэхдээ би үхлийн цаана юу байгааг үхэн үхтлээ мэдэхгүй. Амьдралаас залхлаа гээд би үхэхгүй. Үхэх болоогүй. Утга учир нь нуугдсан энэ амьдралаас би ганцхан мэдрэмжийг л хар тамхи шиг донтож мэдрэхийг хүсдэг. Тэр бол хайр. Энэ амьдралд хайрлах, хайрлуулахаас илүү сайхан зүйл үгүй. Хэн нэгнийг хайрлах зүрх минь зогсон зогстол би амьдарсаар л байна.
Уйтгар гуниг дотор минь
Намрын салхи шиг сийгнэ.
Шарласан навчис
Сэтгэлд минь сэрчигнэнэ.
Миний гуниг
Орчлонд сүрчиглэнэ.
2016.9.20 10:10
No comments:
Post a Comment