![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjfWj0jBAWDY5zgmiNOStgDExkJENLWzvd4DHZlHPXGZh3m9HlWDHopAyuqiVvrPqfh_GFmd15-LZF6uLHbAzO-bYAC-6kNIOAizG7vlWBCPG2wOZJzrPjAcUA10oJrSBoW0F6UXzZ9XLX8/s320/104.jpg)
Их сургуульд орохоос өмнө найзууд маань хагаралдсан нь том гарз болов. Бидний нөхөрлөл магадгүй энд хүрээд цэг тавигдсан ч байж магад. Эсвэл түр зуурын хагарал байж ч мэднэ. Би хэнийг ч буруутгамааргүй байна. Хэн хэнд нь хэцүү байгааг мэдэж байна.... Нэгэнт надад одоо найз байхгүй болсон хойно их сургуульдаа явж байхдаа хамгийн түрүүнд найзтай болох зорилго тавив. Гэхдээ одоохондоо надад найз болчихоор хүүхэд олдсонгүй. Үнэхээр их ганцаардаж байна. Над шиг ижилхэн ингэж ганцаардаж буй хүүхэд энэ сургуульд байгаа болов уу ? Найзтай болоход минь хамгийн том садаа болж байгаа зүйл бол би өөрөө. Би өөр өөртөө л садаа болж болоод байна. Бүрэг ичимхий зангаа яаж өөрөөсөө авч хаяах вэ? Дөрвөн хананд хоригдсон жинхэнэ БИ-гээ яаж чөлөөлөх вэ? Ямартай ч би энэ сургуульд хэнд ч анзаарагддагүй, мөрөөрөө хичээлээ хийгээд л явдаг ноомой оюутан байж чадахгүй. Би бусдад өөрийгөө таниулах хэрэгэтэй. Намайг бусад хүүхдүүд мэддэг болчихвол би өөрийн хүрээлэлээ томсгоно. Миний хүрээлэл том байх тусам би хүчтэй байна. Хүчтэй байвал би бусдад итгэл найдвар бэлэглэж чадна. Бусдад туслах нь миний амьдралын утга учир. Иймийн учир л би сэтгэл зүйч болох зорилготой. Харин одоо дотроо баагиж буй цогийг асаан ноцох цаг минь болсон. Харин яаж асаах вэ?
2016.9.7 15:00
No comments:
Post a Comment