![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhgUjAcZu4-OPEBYqoZEjfc-y54aXQGqZy5rtf52q77tASjvuSeDlBqmvJ2d7XLMtkza_AYHFacjDJ12T9XXIp1mufqzw3m8LwiMvIASHFwLclDJGWnuuRjVoMDUvZgVQNGUo8mUSL8c4tv/s320/puzzle.jpg)
Философи хийгээд сэтгэл судлалын шинжлэх ухаанд "Дутуугийн" гэсэн тодорхойлолт байдаг. Нэрнээсээ ойгомжтой байгаа биз. Бүх юманд дутуу зүйл байдаг. Хэзээ ч бүрэн бүтэн зүйл энэ хорвоо дээр байдаггүй. Грекийн философич Анаксагор энэ тухай их ойглгомжтой тодорхойлолт гаргасан. Тэрээр " Бүх зүйлд бусад бүх зүйлийн хэсэг бий" гэж томьёолсон байдаг. Учир нь ямар ч халуун зүйлд хүйтний шинж, ямар ч хүйтэн зүйлд халууны шинж байдаг гэжээ. Энэ ойлголт нь нэг ёсондоо бүх аливаа нэг зүйлээсээ үргэлж дутуу байдгийн ойлголт болно. Анаксагорын жишээнээс үзвэл: +35 хэм халуун ч гэсэн +40 хэмээс хүйтэн.
-25 хэм маш хүйтэн ч -30 хэмээс дулаахан. гэж тэрээр онолоо бататгахыг зорьжээ. Анаксагорын энэхүү онолыг бүх зүйл дутуу гэсэн өөрийн гаргалгааны суурь болгосон шалтгааныг хүмүүсийн амьдрал дэх жишнээнээс авч үзье: Саятан хүний хажууд дундаж амьдралтай хүмүүс ядуу, харин тэрбумтан хүний хажууд саятан хүн ядуу. Эсрэгээрээ тэрбумтанаас илүү ядуу хүмүүс илүү аз жаргалтай байх тохиолдол ч бий.
Бүх зүйл "дутуу" байдаг. Төгс зүйл гэж хэзээ ч байдаггүй. Нэгэнт бүх зүйлд "дутуугийн" шинж чанар байдаг болохоор хүмүүсийн амьдралыг хөтлөгч зүйл нь дутуугаа нөхөх болж байгаа юм. Дутуугаа нөхөх амьдрахуйн гол үндэс болохоор бидний ахуйн, сэтгэл санааны зан үйлд ашиггүй зүйл нэг ч байхгүй . Яагаад гэвэл хүн болгонд аливаа юмс байнга дутагдаж байдаг.
2) Хүмүүс маш олон зүйлээр дутагддаг. Бидний энэ дутууг мэдрэх мэдрэмжийг хоёр хуваана.
1. Мэдэгдэхүйц дутуу
2. Далд дутуу
Мэдэгдэхүйц дутуу бол бидний наад захын хэрэгцээнүүд болох материаллаг хэрэгцээ, аюулгүйн хэрэгцээ, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ зэрэг багтана. Харин далд дутуу бол ихэвчлэн сэтгэл санаатай холбоотой. Бид зугаацах, наргиж цэнгэхийг ашиггүй гэх нь бий. Гэхдээ бид яагаад зугаацаж цэнгэх дуртайг ер ойлгодоггүй. Учир нь зугаа цэнгэл бидэнд хэрэгтэй учраас л бид зугаацдаг. Бид зугаа цэнгэлээр дутагддаг болохоор зугаа цэнгэлийг бид хүссэн хүсээгүй хийж л байдаг. Зугаа цэнгэл бидэнд дутагддагийн нэгэн илрэл бол уйдах. Бид уйдаж байгаа учраас өөрсдийгөө баясгах ямар ч хамаагүй зүйл хийдэг. Хүн хүнээсээ хамаараад зугаацах зүйл нь ондоо. Дан ганц зугаацаж цэнгэх биш бид мэдлэгээр, амжилтаар, хайраар үргэлж дутмаг байдаг. Дутуугаа нөхсөөр байдаг ч хэзээ ч дуусддаггүй. Ахин дахин дутуу мэдрэмжүүд байсаар л байдаг. Эцэст нь хүн өөрийн хүсэлт тачаал, сэтгэл санааныхаа дутууг нөхнө гэдэг өөрөө хамгийн ашигтай зүйл. Сэтгэл санааныхаа хүслийг гүйцээснээр бидэнд таатай мэдрэмж төрдөг. Гагцхүү тэрхүү таатай таатай мэдрэмж л өөрөө хүний оршихуйн ашиг юм.
2017.3.20 21:00
No comments:
Post a Comment