Thursday, July 7, 2016

Үнэнийг би өөрөө олно



Ном бол ертөнцийг харах цонх. Цонхноос үнэн харагдана. Бид цонхноос аливааг  хардаг л болохоос тэр бүр сонсоод байдаггүй. Цонхноос бид өглөөний нарны туяаг гийгүүлдэг болохоос навчны сэрчигнэх чимээ, шувуудын аялгуут жиргээг сонсдоггүй. Үнэн яг л ийм. Ном үнэнийг төгс олоогүй. Ном ертөнцийг харах цонх л болохоос ертөнцийн гүн рүү орох хаалга биш. Үнэний цаана худал, худлын цаана үнэн оршдог. Хүмүүс хүмүүсийнхээ зохиосон дүрмээр амьдрах үнэн гэж үү? Магадгүй 18 жил төлөвшиж ирсэн үнэ цэнэ минь хэн нэгний зохиол ч байж магад. Би их ном уншсан гээд хэзээ ч өөрийгөө мэдлэгтэй гэж хэлж чадахгүй. Грекийн эрдэмтэн Сократын хэлсэнчилэн би юу ч мэдэхгүй байна гэдгээ л мэдэж байна. Гагцхүү хэний ч нөлөөлөлгүйгээр өөрөө олсон бодомжийг л би үнэн гэж боддог. Тиймдээ ч би уншсан ном, зохиолоо тэмдэглэлдээ шингээж бичдэггүй. Гэхдээ яагаад ном ушдагийн шалтгаан  гэвэл ертөнцийг гаднаас нь харсан бол одоо дотроос нь харах хэрэгтэй. Чухам гаднаас нь харж байж л дотор нь орох арга олдоно.  Бүх зүйл дүрэмтэй ном өөрийн гэсэн дүрэмтэй , хүн өөрийн гэсэн дүрэмтэй, нийгэм дүрэмтэй, ертөнц хүртэл дүрэмтэй. Хуучин үеийнхээ зохиосон дүрмээр бид амьдардаг. Гагцхүү бусдын үнэнд үнэмшихээсээ илүү өөрийн үнэнг бүтээх л амьдралын утга учир.  Магадгүй би үхэхэд миний зохиосон үнэнийг хэн нэгэн дуйрах болов уу? Би ийм үнэнийг хүсэхгүй байна. Би хүн бүр өөрийн үнэнийг бии болгох  тийм л үнэнийг хүсч олно. Миний үнэн надад буй. Би ганцаараа түүнийг олно.
2016.6.29 03:10

No comments:

Post a Comment