![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgRGnrAag5C1iV6TFY-hXwZwG-W4GGmppKm19zOmR9xZ_4TnCnF0PXJaBx7kAGffdOHd8dSc-piDjz5F-jgAWkHvGAT-4epyMAAF3ilZJ_yHdBpYHQLP3lOZL9vir9n012xqgZrhty-TUeo/s400/4e501dcc-c14d-4abf-839b-be0f081c4bff.jpeg)
Өмнө би мэдлэг, түүний хэлбэрийн талаар бичсэн билээ. Мэдлэг бол
ердөө хүмүүсийн амьдрах хэрэгсэл. Хүмүүс амьтад шиг төгс мэдрэмж
хийгээд зөн совин байдаггүй учраас л амьдрахын тулд хүмүүсийн дунд
мэдлэг үүссэн. Гэхдээ мэдлэг дэндүү ихсэж үүний улмаас зохион
байгуулалттай, эрх чөлөөгүй амьдрал үүссэн. Энэ амьдралыг хөтлөгч зүйл нь
боловсрол. Мэдлэг үүссэн цагаас л зохион байгуулалттай амьдрал
үүссэн. Харин боловсрол үүссэн цагаас л эрх чөлөөгүй зохион байгуулалт үүссэн.
Боловсрол гэдэг үг "боловсруулах" буюу илүү дэвшин төгөлдөржих гэсэн
утгатай үг юмсанж. Гэхдээ би энэ утганд нь эргэлзэж байна. Эсвэл нийгэм
хөгжихийн хэрээр улам боогдмол болдог байх...
Английн ерөнхий сайд асан
У.Черчилл "Ардчилал бол засгийн хамгийн муу хэлбэр. Гэхдээ хүн төрөлхтөн
түүнээс илүүг олж чадаагүй " гэж хэлсэн байдаг.
Яагаад гэнэт ардчилал ороод ирсэнд гайхаж
байна уу? Учир нь боловсролыг туйлын дэмжигч нь ардчилал юм. Бидний бүтээсэн энэ ардчилал нь хүн бүр боловсролтой
байж л амьдрах боломжтой гэсэн бичигдээгүй хуультай. Ердөөсөө боловсролтой хүн
сайхан амьдарна, боловсролгүй хүн ядуу амьдрах нь л өнөөгийн нийгмийн
зохион байгуулалт. Бид хүссэн хүсээгүй боловсрол эзэмшихээс өөр аргагүй.
Боловсрол эзэмшсэний дараа эзэмшсэн
боловрол нь бусдад гологдоно. Сурахаас өөр ажилгүй нийгэм!! Энэ зохион
байгуулалтын дагуу л нийгмийн давхраа үүссэн. Боловсрол бол өөрөө
хүмүүсийн дунд гадуурхал бий болгогч. Боловсрол эдийн засгийг, баялагийг
, дайныг, зовлонг бүтээсэн. Хүмүүс боловсролтой болсноор байгалийн оршин
буй эд зүйлсийг баялаг хэмээн нэрийдсэн. Баялагийн улмаас эдийн засаг
үүссэн. Харин одоо баялагийг мэдэрсэн хүмүүс ашигт чанарыг хайн үүнээс л
дайн үүссэн. Дайн шуналт сэтгэлийг өдөөсөн. Шуналт сэтгэл бие биенээ мөлжсөөр
зовлон үүссэн. Боловсрол бол хүн төрөлхтний хамгийн дээд ололт гэдэг
худлаа. Боловсрол бол мөхлийг бий болгогч. Хүмүүсийн дунд ялгаварлалыг
үүсгэгч. Ердөөсөө л боловсрол бол бүхнийг мэдэхийн нэр. Хүмүүс
илүү ихийг мэдэх тусам тэдний ашигт чанар өсдөг. Тэр хэмжээгээрээ бүхнийг
сүйтгэж эхэлдэг. Бодит бүхнийг өөрт ашигтай байдлаар
ашиглахын тулд үндсэн чанарыг нь үгүй хийдэг. Ингээд л тэнцвэр алдагдаж
байгаа юм. Боловсрол бол хүн төрөлхтний ашиг хонжооны хамгийн дээд ололт, дэлхийн тэнцвэрийг үгүй хийгч мөхлийн
зэвсэг.
Би ингэж бичлээ гээд сургуульд сурж байсан
хүүхэд сургуулиа хаяхгүй. Би ингэж бичлээ гээд хүмүүс оньсого шиг
амьдралыг судлахаа болихгүй. Би ингэж бичлээ гээд хүмүүс намайг шүүж элдэвээр
хэлнүү гэвээс дэмжих хүн олдохгүй. Би ингэж бичлээ гээд хүн төрөлхтөн
өөрчлөгдөхгүй. Гагцхүү өнөөгийн нийгэмд хүмүүс мэдэх ёстой
хэмжээнээсээ хэтэрхий эрт бүхнийг мэдээд эхэлсэн болохооор л хиймэл харилцаа
үүсч биднийг мөхөөж байна.
Найруулгагүй, замбараагүй үзэл бодол минь
одоохондоо иймэрхүү л байна. Он цагийг элээн иргээд энэ бичвэрээ уншихад би
энэ л хэвээрээ байгаасай билээ
2016.4.17 21:00
No comments:
Post a Comment