Sunday, July 10, 2016

Дурлалаа гэж...



1)Хэнд ч дурлаагүй үедээ хайрын тухай шүлэг бичиж, хэзээ хэнд зориулж уншихаа мэдэхгүй хайрын шүлгээр дүүрсэн дэвтрээ урж тасдан, ахиж хайрын шүлэг хэзээ ч бичихгүй гэж өөртөө амласан. Хэлж ирдэггүй хийсч ирсээр  зүрхэнд минь булаглах  тэр улаан оч сэтгэлд минь хайрын галыг асааж орхилоо. Бичихгүй гэсэн амлалтаа зөрчиж, зөвхөн чамайг л  санаглазах хайрын шүлэгс гол ус шиг сэтгэлийн гүнээс урсана. Сэтгэлд хайрын гал маналзаж дотрыг минь шаналгана. Чамд дурласан дэврүүн сэтгэлээ яаж би намдаах вэ? Дотор минь ноцон асах энэ гал дүрэлзсээр дүрэлзсээр  хэзээ мөдгүй чам руу тэмүүлэн "Би чамд хайртай" хэмээн үг болон чамд тусах нь лавтай. Бяцхан оч гал болон ноцлоо. Галын дөл өөдөө тэмүүлсээр  чам руу ирэхэд чи харин өөрийн сэтгэлийг надад онгойлгож өгөх болов уу?...

2) Дурлал гэгч хүчтэй нэгэн  намайг нам цохиж, мануурсан сэтгэлтэйгээ өдий хүрлээ. Чамд хэлье гэвч хэлж чадахгүй  сэтгэлийн үгсээ тэмдэглэлдээ сийлэн бичлээ............. минь. Хаа нэгтээгээс энэхүү тэмдэглэлийг минь уншиж суугаа байх гэж итгэж байна.  Чамайг анх харсан үеэ би хэзээ ч мартдаггүй. Энэ хичээлийн жилээр 1-р улирал дуусах тэр агшинд  сонголтын хичээлийн дүнгээ гаргах гээд асуугдаж байх үед чамайг анх харсан. Багшид асуугдах гээд хүүхдүүд ар араасаа жагсаж байхад би чиний ард зогсож байсан. Төд удалгүй чи минь багшид асуугдаж хүссэн дүнгээ авчхаад баярласан харцаар над руу инээмсэглэн "Амжилт хүсье, баяртай" гэх хэлээд явсан. Тэр үед дурлалын тэнгэр намайг онилж, хайрын сумаар зүрх рүү минь нэмт харвасан билээ. Чамд дурласан тэр цагаас эхлэн би уйдах ч завгүй  чиний тухай боддог болсон. Дургүй хичээлээ сонгон суралцсан ч, зөвхөн чамайг л харахын төлөө төлөө сонголтын хичээлийг тэсэн ядан хүлээнэ. Чиний эгэл даруухан үзэсгэлэнт төрх цөхөрсөн итгэлд минь гэрэл гэгээ болж, нууцхан хийгээд дулаахан инээмсэглэл чинь өвсөн сэтгэлд минь эм болдог. Энэ бүх хугацаанд би чамтай ганц ч үг сольж үзээгүй. Дурлал гэгч хүнийг баатар ч болгодог, бас хулчгар ч болгож чаддаг бололтой. Хажууд чинь очоод  ганц ч үг хэлж чадахгүй байгаа бүрэг зангаа яаж би зоригжуулах вэ? Чамтай би үг  хэлээрээ ярилцаж үзээгүй ч харцаараа би биедээ үг  дамжуулж чадсан. Нэгэн удаа их завсарлагаанаар сургуулийн  кродорт чамтай би харц мөргөлдсөн. Бие биенээ зөрөн өнгөрөх хүртлээ өөд өөдөөсөө харсаар л байсан. Магад чи тэр үед надад нэг юм хэлсэн байх гэхдээ би юу ч ойлгоогүй. Магадгүй чи тэр үед болсон явдлыг одоо мартсан байх, харин би хэзээ ч мартахгүй... Цаг хугацаа гэдэг харвасан сум шиг хурдан юм. Нэг л мэдэхэд бид ахлах сургуулиа төгсөх болжээ. Хонхны баяраар анги нийтээрээ нэгэн рестаронд чуулахад, гоёмсог даашинз өмссөн, нүүрээ гоёж гоодсон охид зөндөө байсан ч чиний  нууцхан харц, гэрэл цацраасан инээмсэглэл, гүнж шиг даашинз бүгд юутай ч зүйрлэшгүй хамгаас үзэсгэлэнтэй байсан. Тэр өдөр би чамаас нүд салгаж чадаагүй. Хараад л баймаар үзэсгэлэн гоо. Намайг өөр рүү чинь харж буйг мэдчих вий гэсэндээ их л сонор сэрэмжтэй байж билээ хэхэ. Хонхны баяртай зэрэгцэн миний төрсөн өдөр  тохиосон. Рестароноос гараад найзуудтайгаа хэсэг цуг байсны дараа гэр бүлийхэнтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэх гээд  солонгос зоогийн газар орсон. Аав ээж, ах эгч бүгд л бэлэг өгсөн. Яг тэр үеэр чи гэр бүлээрээ бидний дараа зоогийн газарт орж ирсэн.  Чамайг харахыг хүссэн ч хоёр ширээний голд  хана байсан болохоор би яаж ч чадаагүй. Ариун цэврийн өрөө орох далимаар чамайг  харж амжсан.  Чи надруу инээмсэглээд шивнэх аятай сайн уу гэж хэлээд инээмсэглэсэн, би чамруу бас инэээмэглэн толгой дохьсон. Юу гээч тэр өдөр төрсөн өдрийн минь хамгийн  том бэлэг чиний инээмсэглэл байсан юм шүү. Хонхны баярын дараа хичээл хаагдаж  битүүхэндээ ахиж чамайг  харж чадахгүй боллоо доо гэж гунигласан билээ.  Гэвч аз таарч эеш-ын сүүлийн шалгалтын үеэр чамтай тааралдсан. Шалгалтаа өгч дуусхаад шатаар буух үед би чиний ардаас бууж байсан.  Чи намайг нээх ч анзаараагүй байсан.  Ардаас чинь шатаар буухад чамаас үгээр хэлэмгүй сайхан үнэр үнэртэгдэж байсан. Тэр үед би чамтай хамгийн ойр байсан.  Эгээтээ тэврээд авчхаагүй нь яамаадаа....
Хайр гэгч аз жаргалыг нуусан авдар юм. Тэрхүү авдарын онгойлгох цоож, түлхүүр бий.  Дэврүүн сэтгэл, догдолсон зүрх минь чамайг цоож гэдгийг гэрчилнэ. Хайрын аялгуунд хөвж, дурлалын  харцанд нисэж хайрын түлхүүр чинь болъё. Тэр хүртэл намайг хүлээгээч...

2016.7.6 21:00

Thursday, July 7, 2016

Үнэнийг би өөрөө олно



Ном бол ертөнцийг харах цонх. Цонхноос үнэн харагдана. Бид цонхноос аливааг  хардаг л болохоос тэр бүр сонсоод байдаггүй. Цонхноос бид өглөөний нарны туяаг гийгүүлдэг болохоос навчны сэрчигнэх чимээ, шувуудын аялгуут жиргээг сонсдоггүй. Үнэн яг л ийм. Ном үнэнийг төгс олоогүй. Ном ертөнцийг харах цонх л болохоос ертөнцийн гүн рүү орох хаалга биш. Үнэний цаана худал, худлын цаана үнэн оршдог. Хүмүүс хүмүүсийнхээ зохиосон дүрмээр амьдрах үнэн гэж үү? Магадгүй 18 жил төлөвшиж ирсэн үнэ цэнэ минь хэн нэгний зохиол ч байж магад. Би их ном уншсан гээд хэзээ ч өөрийгөө мэдлэгтэй гэж хэлж чадахгүй. Грекийн эрдэмтэн Сократын хэлсэнчилэн би юу ч мэдэхгүй байна гэдгээ л мэдэж байна. Гагцхүү хэний ч нөлөөлөлгүйгээр өөрөө олсон бодомжийг л би үнэн гэж боддог. Тиймдээ ч би уншсан ном, зохиолоо тэмдэглэлдээ шингээж бичдэггүй. Гэхдээ яагаад ном ушдагийн шалтгаан  гэвэл ертөнцийг гаднаас нь харсан бол одоо дотроос нь харах хэрэгтэй. Чухам гаднаас нь харж байж л дотор нь орох арга олдоно.  Бүх зүйл дүрэмтэй ном өөрийн гэсэн дүрэмтэй , хүн өөрийн гэсэн дүрэмтэй, нийгэм дүрэмтэй, ертөнц хүртэл дүрэмтэй. Хуучин үеийнхээ зохиосон дүрмээр бид амьдардаг. Гагцхүү бусдын үнэнд үнэмшихээсээ илүү өөрийн үнэнг бүтээх л амьдралын утга учир.  Магадгүй би үхэхэд миний зохиосон үнэнийг хэн нэгэн дуйрах болов уу? Би ийм үнэнийг хүсэхгүй байна. Би хүн бүр өөрийн үнэнийг бии болгох  тийм л үнэнийг хүсч олно. Миний үнэн надад буй. Би ганцаараа түүнийг олно.
2016.6.29 03:10