![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiX21tGcjZX1Gh13jo7ht1BHhLMu1cnn5Y0LuyUN0K6iYhh5JOkcUH1JTyTmgvUn-KsSnVpPqUBEo45s0h32qgWNBweWvrkOzB5aiNU08p2Na3gLV1uDQgL_UWuiiWU2Ed0qMvq1T6DlNeC/s400/haha.jpg)
Өмнөх тэмдэглэлдээ би мэдлэг, боловсрол хоёрын тухай бичнэ гэж амласан билээ.
Цагаа тулаад яг бичье гэхээр миний өөрийн үзэл бодол бүрэн боловсорлогдоогүй ч юм шиг... Гэхдээ зөрчилдөөнтэй бодлын орон зайгаас дутуу болсон жимс шиг исгэлэн эргэцүүлэлээ дэлгэе. Эхлээд мэдлэг :
Мэдлэг хоёр төрөл байдаг.
1) Язгуур ухааны мэдлэг
2) Сонирхлын мэдлэг
Язгуур ухааны мэдлэг: Энэ нь хүн өөрөө сурья, мэдье гэсэн хүсэл шаардлагагүйгээр цаанаасаа өгөгддөг эрдэм. Энэ бол хүний анхдагч орчин хийгээд, дасан зохицлоос үүсдэг мэдлэг.
Жишээ нь малчны хүү үнээ тугал яаж хариулахыг хүнээр заалгалгүй аяандаа сурдаг. 3,4 настай хүүхэд хэний ч тусламжгүйгээр ухаалаг гар утасны арга эвийг нь олоод тоглоом тоглочихдог. Энийг сурахад чамд хэн ч багшлах шаардлагагүй. Чамд сурах гэсэн туйлын хүсэл ч байх хэрэггүй. Чи ямар орчинд өснө тэндээс чамд цаанаасаа өгөгдөж ирдэг мэдлэгийг л язгуур мэдлэг гэнэ. Энэ төрлийн мэдлэгийг хүн өөрөө туршиж үзэхээс нааш мэдэхгүй. Нэгэнт олгогдсон язгуур мэдлэг ой санамжнаас хэзээ ч арилахгүй. Өөрөөр хэлбэл язгуур ухааны мэдлэг бол хамгийн ариун хийгээд төгс мэдлэг аж
Сонирхлын мэдлэг: Энэ төрлийн мэдлэг хоёр хүчин зүйлээс бүрдэж байж биеллээ олдог. Мэдлэгийг хуримтлуулагч чин хүсэл, түүнд нөлөөлөх хүчин зүйл гэсэн 2 зүйл байж энэ мэдлэг үүсдэг. Өөрөөр хэлбэл багш шавь хоёрын харилцаа гэхэд болно. Тухайн шавь мэдлэгийг авах туйлын хүсэлтэй, багш нь мэдлэгийг түгээх үүрэгтэй. Энд гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Шавь бол мэдээж сурахыг хүссэн хүн бол, харин багш амьд хийгээд амьгүй зүйлийн аль нь ч байж болно. Жишээ нь нэг хүн ном уншиж буй явц бол сонирхлын мэдлэг явагдаж буй илэрэл. Тухайн уншигч мэдлэгийг хүлээн авагч шавь, харин ном бол мэдлэгийг түгээгч багш юм. Ийм төрлийн буюу сонирхлын мэдлэгийг байнга өөртөө дадуулахгүй л бол мартагдах эрсдэлтэй. Нэг бодлын төгс бус мэдлэг. Гэхдээ зарим нөхцөлд сонирхлын мэдлэг язгуур ухааны мэдлэгийн хэмжээнд шилжих тохиолдол бий. Үүнийнг янз бүрийн онолоор бус энгийнээр тайлбарлах нь илүү дөхөм. Жишээ нь чи шивээс хийлгэлээ гэж бодъё. Цаг хугацаа улиран өнгөрөхөд тэр шивээс бүдгэрнүү гэвээс арилахгүй. Үүнтэй л адил.
Сонирхлын мэдлэг бол боловсролыг үүсгэсэн юм. Энэ нь шавь хийгээд багш томьёолол дээр бий болсон гэхэд болно. Шавь буюу мэдлэгийг хүсэгч нь өөрийн мэдлэгт ханасан учир өөрөө багш болж бусдад мэдлэг түгээхийг оролдсон нь боловсрол үүсэхийн эхлэл болов. Үнэндээ
БОЛОВСРОЛ БОЛ ЧӨТГӨР... үргэлжлэл бий...
2016.5.2 23:40