![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiNIJqD7QFRkB7uV_A1cdjbkdDeFk0yvVI9slQm7MSCfSVbK9IaTBD6myEULMqQKfsCZ9ixd8z0D2X_smb1hCCv7CPP4Y67jZvr2yBSViIvZvkJ9MiISAKFcn-oKnwMO2U6Tc5GfWGFH2xP/s400/images.jpg)
Хүн бүрт үнэ цэнэтэй чухал зүйл гэж бий.
Тэрхүү зүйлээ бид хамгаалах гэж үргэлж дээш тэмүүлдэг.
Үнэ цэнэ болсон бүхэн нь аз жаргалын зам болдог.
Хүмүүс эцсийн дүнд аз жаргал өгч буй зүйлээ
хамгаалах гэж, эсвэл илүү их аз жаргал руу шунаж
бие биеэтэйгээ тэмцэлддэг хөөрхийлөлтэй бодгаль. Би ч тэдний нэг.
*************
Миний хамгаалах зүйл юу вэ?
Эцэг эх гэр бүл мөн үү? Тийм
Нэр хүнд, цол хэргэм мөн үү? Тийм
Нөхөрлөл, андын салшгүй холбоо мөн үү? Тийм
Эд хөрөнгө мөн үү? Бас л тийм
ГЭВЧ...
Миний хамгаалая гэсэн бүхэн уг чанартаа замхран арилах зуурдын юмс.
Ингэж хэлж буй нь хатуу хэдий ч үнэн.
Амьтай бүхэн нүүдлийн шувуун явдалтай
Амьгүй бүхэн 4 улиралын чанартай.
Энэ бүхэн миний насаараа хамгаалах зүйл биш.
Миний насаараа хамгаалах зүйл хувирашгүй, арилшгүй зүйл.
МИНИЙ НАСААРАА ХАМГААЛАХ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ МИНИЙ
ӨӨРИЙН АМЬДРАХ ЗАРЧИМ.
Өөрийн амьдрах зарчмыг хамгаалж яваа минь МИНИЙ АЗ ЖАРГАЛ
2015.11.11 21:30